Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв
乌兰巴托中国文化中心
  •   Монгол    
  • ¦
  •   中文

“Солонгон үүлст Юн нань” үндэстний дуу бүжгийн тоглолт боллоо

Issuing time:2019-09-24 00:00
文章附图


БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Юн нань мужийн Ардын гадаад орнуудтай харилцах нөхөрлөлийн холбоо хамтран “Солонгон үүлст Юн нань” үндэстэний дуу бүжгийн тоглолтыг 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар чуулга дээр амжилттай зохион байгууллаа.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин сайдын түр орлогч Ян Чин Дун, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны дэд сайд болон Монгол, Хятад найрамдалт хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Д.Загджав, Юн Нань мужийн Ардын их хурлын Байнгын хорооны дэд дарга Ян Фү Шөн, Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх болоод Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли вэй, Монгол Улсад суугаа ЭСЯ-ны улс төрийн зөвлөх   Ли Янь Жүнь, Юн нань мужийн Ардын их хурлын Байнгын хорооны дэд нарийн бичгийн дарга Дань Вэнь, Юн нань мужийн Ардын гадаад орнуудтай нөхөрлөлийн холбооны дэд дарга Чөн юнь чуань зэрэг удирдлага болон зочид тус тоглолтод хүрэлцэн ирсэн юм.



晚会现场-1.jpg

Тоглолтын үеэр


БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны   Элчин сайдын түр орлогч Ян чин дун Элчинсайд Шин хай минийг төлөөлж дэд дарга Ян фү шөн тэргүүтэй Юн наниас ирсэн багийнхныг угтаж талархал илэрхийлж, түүний дараа үг хэллээ. Тэрээр Хятад, Монгол хоёр орны ард түмэн гүн гүнзгий уламжлалт нөхөрлөлтэй, хоёр орны харилцаа Ши жинь пин даргын 2014 онд Монгол Улсад хийсэн айлчлалын дараа иж бүрнээр хурдацтай хөгжиж байна.   Энэ онд БНХАУ байгуулагдсаны 70 жилий ой мөн Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилий ой зэрэг тохиож байна.   Энэ хүрээнд тоглон хүргэх энэхүү Юнь наний уран бүтээлчдийн шилдэг тоглолт Монголчуудад Хятадын баруун урд нутгийн өвөрмөц үндэстний   урлаг, соёлыг үзүүлэхийн сацуу Хятад Монгол хоёр улсын дипломат харилцааны 70 жилийн үнэт нөхөрлөлийг тэмдэглэж буйгаараа онцлог юм. Соёл болон урлагийн харилцаагаар дамжин хоёр орны ард иргэдийн сэтгэл холбогдож, нөхөрлөл өнө удаан үргэлжлэхийг хүсэж байна.  


杨庆东公参致辞.jpg

Элчин сайдын түр орлогч Ян чин дун үг хэлж байна


    Монгол, Хятадын найрамдалт нөхөрлөлийн нийгэмлэгийн тэргүүн Д.Загджав Юнь нань мужийн Ардын их хурлын төлөөлөгч болон урлагийн багийнханд мэнд хүргэж, үргэлжлүүлэн үг хэлэхдээ, өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол, Хятадын Засгийн газар болон ард түмний хамтын зүтгэлээр томоохон ажилтанд хүрчээ. Хоёр орон салбар бүрт хамтын ажиллагааны амжилт гаргахын зэрэгцээ ард иргэдэд ч үр өгөөжөө өгсөн байна. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төв зэрэг байгууллага тэмдэглэлт цуврал арга хэмжээг зохион байгуулж, нийгэмд сайн нөлөөг үзүүлж, Монголчуудын Хятадын соёлын тухай ойлголт ыг нэмж, чин сэтгэлийн нөхөрлөлийг мэдэрч байна. Монгол, Хятадын найрамдалт нөхөрлөлийн нийгэмлэг нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд хичээж ажиллах болно. Мөн хүрэлцэн ирсэн зочдыг Монгол улсад тухтай саатан зочлохыг хүсэж байна гэлээ.


扎格德扎布致辞.JPGД. Загджав үг хэлж байна


          Юн нань мужийн Ардын их хурлын Байнгын хорооны дэддарга   Ян фү шөн нээлтийн үеэр үг хэлэхдээ, Монгол улсад суугаа ЭСЯ болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төв энэхүү тоглолтыг зохион байгуулахад дэмжиж ажилласанд талархал илэрхийлэв. Мөн Юн нань муж сүүлийн жилүүдэд “Нэг бүс Нэг зам” санаачилагад идэвхтэй оролцож, Архангай аймагтай 2014 онд найрсаг харилцаа байгуулж, олон талын солилцооны хамтын ажиллагааг явуулж байна. Энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад, Монгол хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилий ой мөн Юн нань муж болон Архангай аймаг хооронд найрсаг харилцаа тогтоосны 5 жилийн ой тус тус тохиож буй энэхүү чухал үед Юн нань мужийн уран бүтээлчид Монгол улсад хүрэлцэн ирж уран бүтээлээ дээжлэн үзүүлж буй нэн чухал ач холбогдолтой юм.   Юн нань мужаас анх удаа Монгол улсад хүрэлцэн ирж тоглож буй тус тоглолтоор дамжуулан Юн нань мужийн олон үндэстнүүдийн өвөрмөц соёл, урлаг, байгалийн үзэсгэлэнт үзэмжийг ойлгож, мэдрэхийг хүсэж байна гэлээ.


杨福生副主任致辞.JPG

Ян фү шөн дэд дарга үг хэлж байна


   Удирдлагууд үг хэлсний дараа Юн нань мужийн Үндэстний тосгоны өндөрлөг урлагийн багийн уран бүтээлчдийн шилдэг тоглолт эхэлсэн юм. Нийт 11 хөтөлбөрөөс бүрдсэн тус тоглолтод   Юн нань мужийн олон үндэстний   өвөрмөц бүжиг болох “Солонгон үүлст Юн нань”-аас гадна   Түвд,Жин Пө, Ва, Ха ни, Дай, И зэрэг үндэстний өөр өөр дуу, бүжиг мөн уламжлалт циркийн тоглолт, хөгжмийн үзүүлбэрийн тоглолт багтсан байв. Хятадын баруун өмнөд нутгийн бага ястнуудын өвөрмөц содон өмсгөл, гоёл нь үзэгчдийн сонирхлыг маш их татаж байсан юм. Хөтөлбөр бүрт үзэгчид нижигнэсэн алга ташиж байв. Тоглолтын дараа зочид уран бүтээлчидтэй хамт дурсгалын зураг татуулав.


嘉宾和演员合影.jpg

Зочид болон уран бүтээлчид дурсгалын зураг татуулав


    Юн нань   мужийн урлагийн багийн Монгол улсад хийх тоглолтын төлөвлөгөө хэдэн жил төлөвлөгдөж, энэ жил БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон Юн нань мужийн   Ардын гадаад орнуудтай харилцах нөхөрлөлийн холбоо хамтран энэхүү тоглолтыг хамтран зохион байгууллаа. Юн наний урлагийн багийнхан Архангай аймагт мөн тоглох юм.


舞蹈-1.JPG

Бүжиг


景颇族舞蹈.JPG

Жин пө үнтэстний бүжиг


藏族歌曲.JPG

Түвд үндэстэний дуу



傣族舞蹈.JPGДай үндэстэний бүжиг


独唱.JPG

Гоцлол дуу


葫芦丝演奏.JPG



杂技表演.JPG

Циркийн үзүүлбэр


彝族舞蹈.JPG

И үндэстэний бүжиг


晚会现场-2.JPG

Үзэгчид






Prev “Солонгон үүлст Юн Нань” Юн Наны олон үндэстний дуу бүжгийн тоглолт Архангай аймагт
Next Хятадын уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Article classification: 新闻
Login
Login
Login by:
My Profile
leave a message
back to the top

两个鬼故事饭店起名带果哥普拉2019生肖猪小孩起名板栗饼加盟唐字起名字男孩第一次心动情有独钟是什么意思公子无耻高尔夫小子用何起名字《斗破苍穹》北大荒精神魔兽冰封王座饭店起名测试打分魔兽争霸免cd补丁降息女孩起名字表示好的字猴年刘姓起名梦精记2googleuk龙凤孩子起名字小工厂取名起名大全男宝宝起名大全,女孩取名大全绝绝子网络意思是什么公司起名在哪儿查李依玲公司起名中国开头儿童乐园起名女宝宝取名大全免费起名失败乃成功之母少年生前被连续抽血16次?多部门介入两大学生合买彩票中奖一人不认账让美丽中国“从细节出发”淀粉肠小王子日销售额涨超10倍高中生被打伤下体休学 邯郸通报单亲妈妈陷入热恋 14岁儿子报警何赛飞追着代拍打雅江山火三名扑火人员牺牲系谣言张家界的山上“长”满了韩国人?男孩8年未见母亲被告知被遗忘中国拥有亿元资产的家庭达13.3万户19岁小伙救下5人后溺亡 多方发声315晚会后胖东来又人满为患了张立群任西安交通大学校长“重生之我在北大当嫡校长”男子被猫抓伤后确诊“猫抓病”测试车高速逃费 小米:已补缴周杰伦一审败诉网易网友洛杉矶偶遇贾玲今日春分倪萍分享减重40斤方法七年后宇文玥被薅头发捞上岸许家印被限制高消费萧美琴窜访捷克 外交部回应联合利华开始重组专访95后高颜值猪保姆胖东来员工每周单休无小长假男子被流浪猫绊倒 投喂者赔24万小米汽车超级工厂正式揭幕黑马情侣提车了西双版纳热带植物园回应蜉蝣大爆发当地回应沈阳致3死车祸车主疑毒驾恒大被罚41.75亿到底怎么缴妈妈回应孩子在校撞护栏坠楼外国人感慨凌晨的中国很安全杨倩无缘巴黎奥运校方回应护栏损坏小学生课间坠楼房客欠租失踪 房东直发愁专家建议不必谈骨泥色变王树国卸任西安交大校长 师生送别手机成瘾是影响睡眠质量重要因素国产伟哥去年销售近13亿阿根廷将发行1万与2万面值的纸币兔狲“狲大娘”因病死亡遭遇山火的松茸之乡“开封王婆”爆火:促成四五十对奥巴马现身唐宁街 黑色着装引猜测考生莫言也上北大硕士复试名单了德国打算提及普京时仅用姓名天水麻辣烫把捣辣椒大爷累坏了

两个鬼故事 XML地图 TXT地图 虚拟主机 SEO 网站制作 网站优化